| | | | | 1607963566
| 9781607963561
| 1607963566
|
104
pp
| 4.50
| 6
| Mar 31, 2011
| Mar 31, 2011
|
| | |
Notes are private!
|
|
0
| | |
Oct 10, 2015
| |
Paperback
| |
| | | | | 039324721X
| 9780393247213
| 039324721X
|
624
pp
| 4.12
| 2,039
| Oct 05, 2015
| Oct 05, 2015
|
| | |
Notes are private!
|
|
1
| | |
Oct 10, 2015
| |
Hardcover
| |
| | | | | 041531299X
| 9780415312998
| 041531299X
|
280
pp
| 5.00
| 2
| Jan 01, 1966
| Mar 05, 2003
|
| | |
Notes are private!
|
|
1
| | |
Aug 23, 2015
| |
Hardcover
| |
| | | | | 081541112X
| 9780815411123
| 081541112X
|
464
pp
| 3.81
| 58
| 1991
| Feb 09, 2001
|
| | |
Notes are private!
|
|
0
| | |
Aug 23, 2015
| |
Paperback
| |
| | | | | 0674483502
| 9780674483507
| 0674483502
|
233
pp
| 3.97
| 35
| 1966
| Jan 01, 1966
|
| | |
Notes are private!
|
|
0
| | |
Aug 23, 2015
| |
Hardcover
| |
| | | | | 0486424529
| 9780486424521
| 0486424529
|
336
pp
| 3.81
| 17,458
| 1904
| Dec 31, 2002
|
| | |
Notes are private!
|
|
0
| | |
Aug 23, 2015
| |
Paperback
| |
| | | | | 1892295490
| 9781892295491
| 1892295490
|
188
pp
| 3.43
| 538,780
| 1899
| Oct 01, 2003
|
| | |
Notes are private!
|
|
0
| | |
Aug 23, 2015
| |
Paperback
| |
| | | | | 1139374206
| 9781139374200
| B0087GZHYI
|
136
pp
| 3.83
| 21,771
| 1785
| Apr 19, 2012
|
it was amazing
| | |
Notes are private!
|
|
1
| | |
Aug 21, 2015
| |
Kindle Edition
| |
| | | | | 0385479549
| 9780385479547
| 0385479549
|
640
pp
| 4.06
| 1,848
| 1995
| Aug 18, 1997
|
| | |
Notes are private!
|
|
1
| | |
Aug 21, 2015
| |
Paperback
| |
| | | | | 9997347897
| 9789997347893
| 9997347897
| unknown
| 0.00
| 0
| Jan 01, 2014
| 2014
|
| | |
Notes are private!
|
|
1
| | |
Aug 21, 2015
| |
| |
| | | | |
|
| B0DV8FHYTQ
| unknown
| 2.00
| 1
| Jan 01, 2012
| 2012
|
it was ok
| | |
Notes are private!
|
|
1
| | |
Aug 21, 2015
| |
Unknown Binding
| |
| | | | |
|
| B0DTVY9GH6
| unknown
| 4.50
| 2
| Jan 01, 2014
| 2014
|
| | |
Notes are private!
|
|
1
| | |
Aug 21, 2015
| |
Unknown Binding
| |
| | | | | 074325807X
| 9780743258074
| 074325807X
|
586
pp
| 4.05
| 145,584
| Jul 01, 2003
| Jun 2004
|
| | |
Notes are private!
|
|
0
| | |
Aug 21, 2015
| |
Paperback
| |
| | | | | 0521618746
| 9780521618748
| 0521618746
|
289
pp
| 4.02
| 1,007,942
| 1601
| Dec 19, 2005
|
really liked it
| |
Өндөр уулаар яривал Уильям Шекспир бол зохиолчид дундаа Гималай юм. Бүх цаг үеийн ноён оргил болсон түүний бүтээлүүд хүмүүний зүрхийг эзэмдэж, сэтгэли
Өндөр уулаар яривал Уильям Шекспир бол зохиолчид дундаа Гималай юм. Бүх цаг үеийн ноён оргил болсон түүний бүтээлүүд хүмүүний зүрхийг эзэмдэж, сэтгэлийг эрхшээдэг. Бие хүн нь хэдэн зууны тэртээ бурхан болсон ч, хүний мөн чанар дотоод сэтгэлийг харамгүй дэлгэсэн эмгэнэлт жүжгүүдээрээ тэрээр мөнхийн хутгийг олсон билээ. Хэрвээ эмгэнэлт жүжиг ярьж чаддаг байсан бол “Уилья� Шекспир� гэж хэлд орох байсан биз.
Тийм ээ, түүний суу билэгт түмэнтэй мөргөмуй. Өнөөдрийн арга билэг эвлэсэн энэ өдөр Лондонгийн Глобус театрын хамт олон манай улсад ирж Улсын Эрдмийн Театрт Шекспирийн алдарт зохиол “Гамлет� жүжгийг олон нийтийн хүртээл болгон тавих гэж байна. Миний бие хэдэн жилийн өмнө Н.Наранбаатар найруулагчийн тавьсан, С.Болд-Эрдэнийн гол дүрд жүжиглэсэн “Гамлет�-г шимтэн үзэж, сэтгэлдээ нэгийг тунгааж оюундаа нөгөөг буулгаж байсан. Харин энэ удаад Глобус театрын хамт олны толилуулж буй бүтээлийг өөрийн өчүүхэн ертөнцдөө буулгахын өмнө хэдэн үг тэрлэснээ энд хуваалцъя хэмээн бодлоо.
Бидний эчнээ мэдэх “орших уу эс орших уу� гэдэг алдарт үгийг Шекспир өөрийн бүтээлдээ Гамлетаар дамжуулан хэлсэн юм байна билээ. Саяхан даа, би түүнийг хэн гэдгийг ч мэдэхгүй байхдаа л “орших�-н төлөө картын бараанд оочирлож, тэр үед л сонины нүүрнээс “орших уу эс орших уу� гээд уншиж байснаа санах юм. Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрчээ. Хорвоогийн тоосыг хором хормоор хөдөлгөж, хүний энэхэн орчлонд гэлдрэхүй дор бид бүхэн хүн гэдэг амьтныг бурхан тэнгэр хэрхэн бүтээснийг бага багаар ч атугай танин ойлгож, цаг явах тусам ухааны мэлмий тэнийнэ. Энэхүү танин мэдэхүйн замаар маажигнан сажлахдаа Гамлет хэдийгээр гадаад нэртэй, гадаад төрхтэй, гадаад далайн чанадаас үүсэлтэй авчиг өдөр бүр бидний дунд бодитоор оршин байгааг мэдэрч, гагцхүү бид зөвхөн Гамлет гэж хэн байдгийг ойлгож байна гэмээнэ л түүнийг эргэн тойрноосоо нээн илрүүлнэ. Нөгөөтээгүүр ийм зав чанартай, ийм авир араншинтай хүн нийгэмд хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу гэсэн бодол зөвхөн Гамлетын тухай мэдэж байж л төрнө. Хэдийгээр түүнийг төрүүлсэн Шекспир хадан гэртээ харьж, хэдийгээр тэрээр зөвхөн театрын тайзнаа амилдаг ч гэлээ энэ нийгэмд миний мэдэх олон хүнээс илүү бодитоор оршсоор байна.
Бид энгийнийг үзэж, энгийнийг л судалбал үүнээс энгийнийг л олно. Аугааг сонсож, аугааг үзвэл магад энэ төрхмөөс арай дээшилж, “зинда� ахиж� ч мэднэ. Үгүй ч байж мэднэ. Гэхдээ л “тан� тэмүүлэл биднийг хөтөлнө� гэдэг шиг эрхэмсэг зохиолчид болох Толстой, Достоевский гээд ноён оргилуудыг Шекспир хөтөлж л байсан юм. “Толсто� эмэгтэй хүний дүрийг бүтээж чаддаг байсан, харин Достоевскийн энэ тал дээр арай сул байсан ч гэлээ тэр хоёр хоёул төгс төгөлдрийг хайхдаа Шекспирээс суралцаж байв� гэж манай үеийн уран зохиолын шалгарсан шүүмжлэгч Харолд Блүүм өөрийн номдоо бичсэн удаатай.
Гамлетыг мэдэхгүйгээр бидний амьдрал сүйрэхгүй. Аа гэхдээ аугаа зохиолчийн тэнгэрлэг жүжгийг үзэж, зохиолын мөн чанарыг ойлгосноор Шекспирыг үнэлж, үнэлэхдээ гайхах бахархах хоёрыг хослуулан хүлээж авдаг. Түүний Гамлет жүжиг зуун зуун дамнасан зохиол гэдгээрээ биш зүрх хатгаж ухаан базалсан зохиол гэдгээрээ, хүний нийгмийн тусгал болсон үйл явцаар баялаг гэдгээрээ онцлог. Хайр дурлал, атаа жөтөө, өс хонзон бүгд зэрэгцэн оршино, Оршихгүй гээд ч яах билээ.
“Өдрийн гэрэлд чи битгий итгээрэй
Өндөрт гялалзах одонд битгий итгээрэй
Энэ дэлхий дээр үнэн бий гэдэгт битгий итгээрэй
Эгэл миний хайр дурлалд л итгээрэй� (Polony, Act 2, Scene 2)
Энэ үгийг та өөрөө хэлээгүй ч гэлээ, илэрхийлэх гэсэн тэр утгыг өгүүлэх гэж зүдэрсэн зүрхний түмэн зовлонг бид бүгдээр мэдэхгүй юм гэж үү? Аль эсвэл зүрхний зүрхэнд хашгирч хоносон шөнө дөлүүд, догдолно догдолно гэхэд хорин дөрвөн хавирга нь бураа дотроо хангинатал догдолсон мөчөө мартаа юу? Тэр л амьдралыг чимж байдаг агшнуудыг санаж байгаа бол үгсийн хоршил, утгын холбоос нийлж, тухайн үедээ тэр үгээр илэрхийлж үсгээр бичишгүй гэж байсан мэдрэмжийг яасан яруу буулгаа вэ гэж бодогдохоор мөрүүд байгаа биз. Ийм ганганаар, тийм тодорхой хэлсэн мөр, бадаг зөвхөн Гамлет дээр ч биш, бас Макбет, Жулиас Цезарь, Лир Ван зохиолуудад түм бум бий.
Мэдэрч чадвал энэ бүгд тэр чигээрээ зүгээр л оргазмик. Хурсан шар ус тарж, тарсан шар ус хуртал утга уянгыг мэдрэх аяа юутай гайхалтай, юутай таашаалтай. “Эн� ертөнц дээр сайн муу зүйл гэж үгүй, гагцхүү бид юу гэж бодно бүгд тэр лугаа адил болно.� (“There is nothing either good or bad, but thinking makes it so.� Hamlet Act 2, Scene 2) Ингээд бодохоор нэг талаас амьдралаас урлаг төрөн гарч байгаа ч юм шиг, гэсэн хирнээ нэгэнт хайр дурлалын охин тэнгэр, атаа хорслын бие төлөөлөл, өс хонзонгийн амьд төрх гээд төрөл жанарт хувааж болдог бүгдийг утга зохиолд дүрслээд оруулчихсан юм шиг санагдахаар нөгөө талаасаа харин амьдрал ч урлагийг даган дууриагаад байгаа мэт. Энэ хорвоо ертөнцөд хүний оюун ухаанд тусахаас илүү олон зүйл бий шүү гэж Гарациод Гамлет хэлсэн байдаг (“There are more things in heaven and earth, Horatio, than are dreamt of in your philosophy�. Hamlet Act 1, Scene 5). Тийм ээ тэр утгаараа энэ амьдрал баялгаар зогсохгүй бүр бидний бодсоноос ч илүү баялаг. Магадгүй хүн өөрөө харалган болохоороо энэ бүгдийг сэтгэлдээ багтааж чаддаггүй юм уу гэлтэй.
Хэрвээ энэ математикийн бодлого байсан бол бодож байгаад хариуг нь гаргаад тавихсан, даанчиг утга зохиол болохоор юуг эмгэнэлт юуг инээдмийн, юуг аугаа, юуг хог новш, юуг нь аваад юуг нь орхих ёстой юм гэдгийг хүлээж авч байгаа хүн та өөрөө л болгоох ёсон буй. “Бү� дуугар зүрх минь, тэс хүлц амаа барь� гэж Достоевский билүү нэг нь айлдсан билээ. Гамлетыг сонирхон үзэж, амтархан унших гэж байгаа танд магад би юуг ч хэлэлгүй, тэр амтыг өөрөө мэдэрнэ биз гээд дуугаа татах ёстой ч байж болох. Учир иймд, жанцан тиймд үүгээр өндөрлөе. Салахын ёс, гүнээ хүндэтгэн гүйцэтгэе! (Laertes, Act 1, Scene 3)
...more
|
Notes are private!
|
|
1
| | |
Aug 12, 2015
| |
Paperback
| |
| | | | |
|
| B0DMK2LJRT
|
98
pp
| 3.75
| 4
| Feb 01, 2008
| Feb 2008
|
| | |
Notes are private!
|
|
1
| | |
Aug 08, 2015
| |
Paperback
| |
| | | | |
|
| B0DV65FZ84
| unknown
| 3.48
| 33
| 2000
| 2000
|
| | |
Notes are private!
|
|
1
| | |
Aug 08, 2015
| |
paperback
| |
| | | | |
|
| B00TV409HK
|
191
pp
| 3.43
| 364
| Feb 19, 2015
| Feb 19, 2015
|
| | |
Notes are private!
|
|
1
| | |
Aug 08, 2015
| |
Kindle Edition
| |
| | | | | 0522866085
| 9780522866087
| B00M8WI85M
|
362
pp
| 2.50
| 2
| Jul 18, 2014
| Jul 18, 2014
|
| | |
Notes are private!
|
|
0
| | |
Jul 28, 2015
| |
Kindle Edition
| |
| | | | | 0385536488
| 9780385536486
| B009Y4I9EM
|
322
pp
| 3.74
| 481
| Jan 01, 2013
| Apr 16, 2013
|
| | |
Notes are private!
|
|
0
| | |
Jul 28, 2015
| |
Kindle Edition
| |
| | | | | 1594206147
| 9781594206146
| 1594206147
|
420
pp
| 4.05
| 13,246
| Sep 09, 2014
| Sep 09, 2014
|
| |
Энэ оны 9-н сарын 9-нд Америкийн нэрт дипломатч Хенри Киссенжер-н “World Order� буюу Монголоор “Дэлхий� Дэглэм� гээд ном гаргасныг миний бие авч уншла
Энэ оны 9-н сарын 9-нд Америкийн нэрт дипломатч Хенри Киссенжер-н “World Order� буюу Монголоор “Дэлхий� Дэглэм� гээд ном гаргасныг миний бие авч уншлаа. Хэвлэлтээс гараад удаагүй байгаа ч гэсэн намайг Вашингтонд сая хоёр долоо хоноход тэнд ажиллаж байгаа хүмүүсийн дунд ихэд яригдаж эхэлсэн, цаг хүрээ нь зөвхөн гадаад бодлого боловсруулдаг хүмүүс гэлтгүй, олон нийтэд их сайн хүрч байх шиг санагдсан юм.
Зохиогч Х.Киссенжер өөрөө Вашингтон ДиСи-д “Center for Strategic Studies� дээр ирж яриа хүртэл өгч байсан. Мэдээж Х.Киссенжер бол олон улсад танигдсан мэргэжлийн дипломатч хүн, өмнө нь “Diplomacy�, “On China� гээд хэд хэдэн ном гаргасан, эдгээрийн зарим нь дипломатч хүний ширээний ном болж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болсон. Үүнээс гадна Х.Киссенжер АНУ-н Төрийн Департаментийн сайд зэрэг өндөр албан тушаал эрхэлж, АНУ-н бодлогыг боловсруулалтаас эхлээд хэрэгжүүлж дуусах бүх шатны процесст ямар нэг байдлаар ажиллаж, зааварлаж, боловсруулж, удирдаж ирсэн төрийн хүн. 1970-д онд Ерөнхийлөгч Никсоны тусгай элчээр ажиллаж, АНУ-БНХАУ-н харилцааг дахин сайжруулж өнөөгийн түвшинд гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гээд яривал түүний хийсэн гавьяа, бүтээсэн ажил дуусахгүй биз. Тэгвэл Х.Киссенжер энэ номон дээрээ яг юуг зорьж бичив гэдгийг өөрийн мунхаг оюундаа тунгааснаа та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.
Зохиогч энэ номондоо өнөөгийн дэлхий дахинаа бүрдээд буй дэглэм юунаас үүдэлтэйг түүхийн өнцгөөс харж, тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлажээ. Энд дэглэм гэдгээр би юуг хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдрийн энх тайван мандан бадарсан (зарим хүмүүс тэгж бодохгүй байх, гэхдээ энд тэнд жижиг мөргөлдөөн гарч байгаа ч сүүлийн хэдэн зуун жилд байгаагүйгээр өнөөдөр энх тайван ноёлож байгаа) олон улсын энэ систем буюу дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө сууриа тавьж, хоёрдугаар дайны дараагаар дахин бэхжиж бүрэлдэн тогтсон одоогийн системийг хэлж байгаа юм. Аль нэг улс хүчирхэгжихээр хажуу бөөрөндөө байгаа улс руу “дуртай� өдрөө дайрч, хүссэнээ авчихдаг байсан үеээс өнөөг хүртэл замналыг Х.Киссенжер ах өөрийн бодол, гаргасан гаргалгаатайгаар тайлбарлаж, өнөөдрийн тогтоод буй дэглэмийн суурь шинж чанар болоод үүний давуу тал, сул талыг харуулахыг оролдсон байна. Мэдээж энэ бүхний голд АНУ-н үүрэг роль, алдаа дутагдал болон цаад шалтгааныг тэрээр өөрийн бодлоор, нуршилгүйгээр үгүйлсэн байна.
Гадаад бодлого судалж буй хэн боловч олон улсын харилцаанд хоёр ерөнхий чиг хандлага байдгийг мэдэх биз. Эхнийх бол бодит риалист геополитик буюу нь олон улсын харилцаа нь харилцаанд оржу буй улсуудын хүчний тэнцвэр дээр тогтдог гэж үздэг харин нөгөөх нь Вилсониан буюу олон улсын харилцаа нь нийтийн эрх ашгийг хамгаалсан, илүү хүний цаад мөн чанар сайн гэдэгт тулгуурласан, энх тайван нь зөвхөн хүчний тэнцвэр дээр биш, улс хоорондын ойлголцол, хүмүүсийн итгэлцэлд суурилж бүрдэж болно гэсэн ойголт байдаг. Эдгээр ойлголтын талаар илүү нарийн судлая гэвэл Х.Киссенжерийн бичсэн Diplomacy гэдэг ном нь хамаагүй сайн ойлголт өгнө. Харин “Дэлхий� Дэглэм� номны хувьд эдгээр ойлголтуудыг ашиглаж, орчин үед нийцүүлэн хүмүүст илүү ойр өнцгөөс харж, өнөөдрийн энэ дэлхийн дэглэмийн цаана ямар хүчний далд тоглолт оршиж байгааг харуулжээ.
Мөхөс миний хувьд номын хураангуйг энд бичих гэсэнгүй, харин энэ номыг хэн илүү сонирхвол бол, хэнд илүү хэрэг болж болох бол, бас энэ номыг уншихаас өмнө тавьж буй хүлээлт юу байх вэ гэдгийг өчүүхэн чадвартаа тулгуурлаж бичихийг зорисон болой. Нэг талаас өдөр тутмын амьдралаа болгох гээд өнөөдрийн хоол маргаашын талх гээд явж байгаа хүмүүст энэ ном ач холбогдлоор бага байх болов уу. Энэ номыг уншаад хувийн бизнестэй бол бизнесийн хүрээ тэлнэ гэж байхгүй, ажлынх нь бүтээмж өснө ч гэж бас байхгүй. Тэгэхээр энэ номыг илүү гадаад бодлого сонирхогчид, мөн дэлхий дахинаа энд тэнд мөргөлдөөн болоод байгаа хэрнээ яагаад мөргөлдөөн даамжирч дэлхийг хамарсан зөрчилдөөн үүсчихгүй байна, томоохон хэмжээний зөрчилдөөн үүсэхээр бол хаана ямар нөхцөлд үүсэх боломжтой бол, ирээдүйд манай хөрш улс дэлхийн тавцнаа гарахаар бол ямар шинж чанарыг нь бид ажиглах ёстойв, нөгөө талаас бид яаж бэлдэх боломжтой гэдэг асуултыг бага ч болов хариулахад дэм болохоор бичигджээ.
Уг номыг манай гадаад бодлого боловсруулагчид, улс төрийн удирдагчид, Монгол улсын бодлогыг чиглүүлж буй эрхэмүүд, даа ялангуяа дотоодын бодлогоо гадаад ерөнхий орчин нөхцөлтэй хэрхэн уях вэ, Монголчуудын хүсэл зоригийг төлөөлөхдөө ямар зарчимд тулгуурлавал манай үндэстэний оршин тогтнол бэхжих вэ, бид ямар үзэл баримтлалыг цуцашгүй дагавал бидний хойч үе маань илүү амар амгалан орчинд амьдрах бол гэдгийг шийдвэрлэж буй төрийн зүтгэлтэнгүүд үзвэл ач холбогдлоор өндөр байх болов уу гэж мунхагланам. Хүйтэн дайны үед ерөнхийлөгч Никсоны удирдлаган дор Хятадтай харилцаагаа сайжруулах бодлого нь АНУ-н хувьд хоёр коммунист улстай хоёулантай нь харилцаагаа сайжруулж, энэ хоёрын хоорондын харилцаанаас АНУ-н эдгээр хоёр улстай харилцах тус тусын харилцаа нь илүү байх юм бол АНУ-д ихээхэн хожилтой байна гэсэн дүгнэлт дээр хийсэн хүчний тэнцвэрийн тоглолтын нэг хэсэг байсныг энд өгүүлсэн. Үүнтэй агаар нэг бодож үзвэл Орос Хятад хоёрын хоорондын харилцааны түвшингээс илүү хэмжээнд Монгол улс маань энэхүү хоёр хөрштэйгээ харилцаагаа сайжруулж чадвал Монголд ч гэсэн маш том давуу талтай гэдэг нь ахмад дипломатчийн хувьд илэрхий юм байж болох ч гэсэн сонирхолтой гаргалгаа гарч байна. Энэ талаар цааш нь ургуулаад бодоод үзвэл бидний Монголчууд хөршийн харилцаагаар өндөрт хүргэж чадлаа гэхэд гурав дахь хөршийн(хөршүүдийн) бодлогоо энэ стратегитэй хэрхэн уялдуулж, манай улсын үндсэн зарчимд нэгээхэн тулгуур болсон гурав дахь хөршийн харилцааг яаж авч явбал зүгээр вэ гэсэн энгийн мэт боловч хэрэгжүүлэхэд яривагтай асуудлуудыг хүртэл хөндөхөд хүрнэ. Уг номыг унших зуур энэ мэт элдэвийн эргэцүүлэл орж ирэх нь уг номны танд өгөх өгөөжийг нэмэх болов уу.
За тэгээд Х.Киссенжер гуай номны сүүлийн хэсэгт АНУ-н гадаад бодлого, үйл ажиллагааны талаар өгүүлэхдээ АНУ-н үйлдлүүдийн цаад шалтгааныг өөрийн өнцгөөс тайлбарлаж, дэлхийн дэглэм оршин тогтнох нэгээхэн тулгуур бол АНУ-н оролцоо гэсэн гол ерөнхий санааг багтааж өгсөн. Мэдээж ийнхүү ойлгуулах нь тэр хүний хувийн амьдралын замналтай салшгүй холбоотой, нөгөөтэйгүүр АНУ-н эрх ашигтай яв цав нийцэж ч байгаа тул уншигч авхай энэ бүхнийг, АНУ-н үйлдэл тус бүр дээр сөргүүлэн тавьж буй шалтгаан бүртэй харьцуулан өөрийн дүгнэлтийг гаргах нь зүйд нийцнэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ.
“Ю� хэлэх нь хамгийн чухал биш, юуг хэлээгүй нь хамгийн чухал юм� гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл эцэст нь гэж хэлэхэд та энэ номыг уншаад номонд юуг дурьдалгүй өнгөрчихөв, энэ бүхнийг илэрхийлэхдээ хувь хүний цаад итгэл үнэмшил юунд тулгуурлаж байв, ил тод бичээгүй ч гэсэн үг бүрийн цаана нуугдах давхар утга, өгүүлбэр дунд далдлагдах нуанс бүрийг гарган ойлгож чадах юм бол үнэхээр бахархууштай. Оюуны бяд муухан миний бие 10-н жилийн өмнө энэ номыг уншсан бол номны гол санааг орхигдуулж, цаад зорилгыг ойлголгүй өнгөрөх байсан юм уу гэж бодлоо. Одоо ч гэсэн олон зүйлийг орхигдуулсан гэдэгт огт эргэлзэхгүй байгаа учир удалгүй дахин нэг уншиж, цаад үг өгүүлбэр бүрийг дахин нэг самнана гэж бодож байна.
Өчүүхэн миний бясалгал үүгээр дуусч буй учир, энэ хүртэл уншсан танд талархахын зэрэгцээ цаг зав, хүч хөдөлмөрөө гарган байж шивсэн сэтгэгдэл маань миний бичгийн чадвар муугаас болж тэр чигээрээ хог дээр үсэрчих вийдээ гэсэн айдас агуулан байж, өгүүлэл маань танд энэ номны талаар бага ч атугай ойлголт өгсөн байгаасай гэж гүнээ сүсэглэн найдюу. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
...more
|
Notes are private!
|
|
1
| | |
Jul 28, 2015
| |
Hardcover
| |