ŷ

Anu Batkhurel's Reviews > Англи өвчтөн

Англи өвчтөн by Michael Ondaatje
Rate this book
Clear rating

by
109371789
's review

really liked it
bookshelves: 2022-reads

“Англ� өвчтөн� гэдэг нэрнээс юуг ч таамаглаж болохооргүй, төсөөлснөөс тэс өөр өгүүлэмжтэй зохиол байлаа. Яагаад ийм сэдвээр, ийм дүрүүдтэй бичсэн нь сонирхолтой санагдаад судлаад үзтэл зохиолч маань өөрөө Шри Ланкад төрсөн байж таарлаа, тэгээд л Ази/энэтхэг дүрийг шигтгэсэн болов уу. Цөл, тэсрэх бөмбөг, дайны талаар маш нарийн олон талт судалгаа хийсний үндсэн дээр бичсэн болохоор үнэмшилтэй, орон зай орчин нөхцөл нь уншигчдад баримжаа авахад хялбараар гоё бичигджээ.


Үйл явдлын тухайд:

Ер нь ямар ч уран зохиолын ном эхлүүлэхээсээ өмнө өгүүлэгдэх үйл явдлынх нь талаар өчүүхэн төдий сэжүүр төрүүлэх аль ч хэлбэрийн тайлбар, өмнөх үг уншихыг хүсдэггүй маань энэ удаад их хэрэг боллоо. Юу дурдагдах талаар ямар ч таамаггүй байснаас гайхшрал олонтой, гэнэтийн бэлгээр ч дүүрэн байлаа. Гэхдээ зохиол яг 1/3-сээ эхлээд л арай сонирхолтой, анхаарал татмаар болж эхэлсэн.

Бичиглэлийн тухайд:

Non linear өгүүлэмж нь толгой эргүүлмээр, будилуулмаар хирнээ зохиолыг хамгийн ихээр онцгой болгосон шиг санагдлаа. Эзэн бие нь үл мэдэгдэх гэнэтийн хүүрнэлүүд орчуулахад төвөгтэй байсан биз, зарим хэсгийн найруулга нь тааруу буусан шиг байна.



Киног нь үзэхгүйгээр, ер нь өмнөх үг сэлтийг нь уншихгүйгээр шууд барьж аваад эхлүүлвэл олон нууц тайлахаар юм байна.
flag

Sign into ŷ to see if any of your friends have read Англи өвчтөн.
Sign In »

Reading Progress

July 18, 2021 – Shelved
July 18, 2021 – Shelved as: to-read
January 21, 2022 – Started Reading
January 22, 2022 –
page 41
10.05%
January 26, 2022 –
page 208
50.98%
January 27, 2022 – Finished Reading
January 28, 2022 – Shelved as: 2022-reads

No comments have been added yet.